Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Л3936-MOН дугаартай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн /CS-03/ багц “Хилийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх” ажлын хүрээнд оролцогч талуудтай хийх “Зөвлөлдөх уулзалт” өнөөдөр /2024.01.26/ Эдийн засаг, хөгжлийн яамны хурлын танхимд боллоо.
Уулзалтад оролцогч талууд болох Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж, гадаад болон дотоодын зөвлөхүүд, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөллүүд оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтаар төслийн товч танилцуулга хийгдэж, гадаад болон дотоодын зөвлөхүүдийн эцсийн тайлан, оролцогч талуудын эрх үүрэг, оролцооны талаар ярилцан, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахаар санал нэгдлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА