“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат болон “Юнител” группийн Байгууллагын бизнес хариуцсан дэд захирал Б.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөллүүд өнөөдөр /2024.02.27/ уулзалт хийлээ.
Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн дэлгэрэнгүй мэдээллийг хийж, тус группээс үзүүлж буй үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утас, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг хэрхэн нэвтрүүлж, ямар чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
Хоёр тал уулзалтын төгсгөлд “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хийгдсэн сувагчлалын хоолой дээр хэрхэн шилэн кабель оруулах талаар ярилцан, газар дээр нь очиж үзэн хамтран ажиллахаар боллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА