УИХ-ын чуулганаар “Чөлөөт бүсийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж Эдийн Засгийн байнгын хороонд шилжүүллээ

Өнөөдрийн /2019.10.25/ УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд  Чөлөөт бүсийн хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд   Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуусан асуултад тайлбар хийлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68  хувь нь “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг...

Чөлөөт бүсийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  (2019.10.23) хуралдаанаар  таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсний  нэг нь  “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”   байлаа. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан...

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

“Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг,...

“Замын-Үүд” ЧБ-ийн Захирагчийн Ажлын албаныхан үйл ажиллагаагаа иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцууллаа

Монгол Улсын засгийн газрын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эхлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ажлыг нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг нийтэд ойлгомжтой,...

“Замын-Үүд” чөлөөт бүсээр боомтын зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтэрч эхлэлээ

Монгол Улсын хамгийн том боомт  болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүдийн хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилга байгууламж шинээр барих ажлыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд  авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг  эхлүүлсэн  байна. Дээрх төслийн багийнхан  2017-2018 онд...

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 11 дэх удаагийн чуулга уулзалт  “Гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, шинэ эрин үеийг цогцлохын тулд нэг үзүүрт хүргэе  уриатайгаар”  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион   байгуулагдлаа.  Чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол улсын Нийслэл болон Дорноговь...
1 33 34 35 36 37 54