БНХАУ-д нийлүүлэлт буурснаар коксжих нүүрсний үнэ өсөж байгаа талаар “SXCoal” мэдээллэсэн байна. Тус улсын Шаньси мужид уурхайнуудын аюулгүй байдлын хяналт, шалгалтыг чангатгаснаар олборлолт буурсан байна. Энэ нь үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнаас “Covid-19”-ийн халдвар илэрсний дараа БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоог хязгаарлаад байгаа аж. Тус боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 30 гаруй автомашин нэвтэрч байгаа талаар “SXCoal” мэдээллээ. Хязгаарлалтаас өмнө өдөрт 400-500 автомашин нэвтэрч байсан аж. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ганцмод боомт дахь Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 100-120 юаниар өсөж, тонн нь 1100-1130 юань болсон байна.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/