“Замын-Үүд”-ийн дэд бүтцийг сайжруулах 4 багц ажлын нэг болох дулаан хангамжийн багц ажлын хүрээнд 97 мегабайт дулааны станц баригдсан. Нийт 3 зуухтай бөгөөд зуух бүр нь 29 мегабайт хүчин чадалтай. Дулааны станц нь “Замын-Үүд” сум болон чөлөөт бүсийг 15 ЦТП-р дамжуулан 5 нь чөлөөт бүсэд, 10 нь сумын төвд хэрэглээний ус болон дулаанаар хангана.
Дулааны станцын 3 зуухны туршилт тохируулгын ажиллагаа Хятадын инженерүүдийн ажиглалтын баг болон Монголын инженерүүдийн экспертүүдийн хамтарсан баг хийж гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар 3 зуухыг туршиж дууслаа. Туршилт тохируулгын үед онц ноцтой гэмтэл илрээгүй, амжилттай туршигдлаа.