МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба оролцож, хүрэлцэн ирсэн иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.

Энэхүү арга хэмжээ нь төр, иргэдийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал ач холбогдолтой боллоо.