БНСУ, Монгол Улсын хооронд “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах боломжийг хэлэлцэв

Гуравдагч хөрш буюу худалдааны гол түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол улс анхны “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг Япон улстай байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

2016 онд БНСУ-ын ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд тохиролцсон Монгол улс, БНСУ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр БНСУ-тай хийгдэж буй худалдаанд үүсдэг тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох, хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас хөнгөлүүлэх хүсэлтэй барааны санал авах, боломжийг судлах зорилгоор Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Leave a Reply