“Нэг бүс – Нэг зам”-ын боломжийг хэрэгжүүлсэн Эрээний бизнес форум

Хятад-Монгол-Орос гурван улсын  эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт болон APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний 9 дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Эрээн  хотод 2017 оны 9 дүгээр сарын 15-18ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. 9 дэх удаагаа зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь 3 орны төрийн тэргүүнүүдийн зөвшилцлийн дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хамтын ажиллагаа болон хөгжлийг ахиулах зорилготой, Хятадын “Нэг бүс нэг зам”-ын санаачлагыг хэрэгжүүлэх  шинэ нөхцөлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон үйл явдал юм.

 Эдгээр арга хэмжээг зохион байгуулснаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад эрч хүч өгснөөр, гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг өндөр түвшинд ахиулахад хувь нэмэр оруулах юм. “Нэг бүс – нэг зам”-ын боломжийг ашиглан амжилттай хэрэгжсэн Эрээний бизнес форум жилээс жилд өргөжин тэлж байна. Бизнес форумд Монгол, Пакистан, Энэтхэг, Непал, Тайланд зэрэг орнуудаас оролцож, 200 гаруй бизнес эрхлэгчид нь APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалтад, бусад аж ахуй нэгж бизнес эрхлэгчид нь үр тариа, ургамлын тосны худалдаа, боловсруулалт хөгжлийн хамтын ажиллагааны форум, аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум зэрэгт оролцлоо. Форумын үеэр үзэсгэлэнгийн дөрвөн  танхимын 22.700м2 талбайд Монголын 87 аж ахуйн нэгж 140 бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлууллаа.

Leave a Reply