Монгол Улс бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлаараа 62 дугаарт эрэмбэлэгджээ

Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” буюу Doing Business тайлан нь улс орнуудын бизнесийн орчин, тэр дундаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхлэхэд хялбар байдлыг судалдаг. Энэ жилийн тайлан “Бизнес эрхлэх нь 2018: Ажлын байрыг бий болгохоор шинэтгэл хийх” нэртэйгээр гарч, үр дүнг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монголын сэтгүүлчдэд танилцууллаа.

Монгол Улс бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлаараа дэлхийн 190 орноос 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Монгол Улсын оноо өнгөрсөн жилийн тайланд 67.76 байсан бол энэ жил 69.03 болж 1.27-гоор нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд нөлөөлсөн үзүүлэлтүүд нь зээл авах боломж, татварын орчин сайжирсантай холбоотой байна. Харин бусад үзүүлэлт дээр төдийлөн өөрчлөлт гараагүй аж.

Харин манай урд хөрш болох БНХАУ 65.29 оноо авч 190 орноос 78 дугаарт эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: www.ikon.mn, http://www.doingbusiness.org

Leave a Reply