Шадар сайд Ө.Энхтүвшин 2018 оны 12 дугаар 13 өдөр Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Ажлын албадын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

“Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-аас 50 сая, Монголын Засгийн газрын 8,8 сая ам.долларын санхүүжилтийг хэрэгжүүлж байна. Одоогоор 900 га газартай бөгөөд 2015-2017 онд 4 удаагийн сонгон шалгаруулалтаар 24 аж ахуйн нэгжийн 27 төсөлд 58,57 га газар олгожээ. Захирагч И.Батнасан “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэх эхний шатны дэд бүтцийн ажил дуусаж байна. Хоёрдугаар шатны ажилд 182,4 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Манай захиргаанд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, дэд бүтцийн ажлын удирдлага, зохион байгуулалтыг цогцоор нь төвлөрүүлэх саналтай байна. Ингэвэл 2020 он гэхэд Замын-Үүд хурдацтай хөгжсөн чөлөөт бүс болно гэдгийг илэрхийлэв.

Ө.Энхтүвшин: Монголчуудын их хүлээж байгаа “Замын-Үүд” худалдааны чөлөөт бүсийг даруй нээгээд ажлаа эхэлмээр байна. Хятадын хэрэглэгчид Монголын бараа бүтээгдэхүүнийг нэлээд их сонирхдог нь өнгөрсөн намар Хөх хотод зохион байгуулагдсан ЭКСПО дээр ажиглагдаж байсан. Ер нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээчихвэл Алтанбулгынхаас ч түргэн хөгжих бүрэн боломжтой” гэлээ.

Leave a Reply