“ Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь “Олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүсийг байгуулж, өндөр технологийн үйлдвэр, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах” зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай хууль”-д бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон заалт тусгагдсан байдаг.
- барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад экспортын, гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй,
- импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх,
- инноваци өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг орлогын албан татвараас 5 жил чөлөөлөх,
- экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийг газрын төлбөрөөс 5-8 жил чөлөөлөх,
- чөлөөт бүсэд баригдсан үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлөх зэрэг олон заалтуудыг тусгасан.
- Монгол улс Европын Холбооны Улс руу 7200 нэр төрлийн барааг ямар нэгэн тарифын хязгаарлалтгүй, хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах,
- давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33 улстай, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах 2 талт хэлэлцээрийг 39 улстай байгуулсан байдаг.
Хууль, эрхзүйн хүрээнд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ хөгжүүлж, гадаад зах зээлээ өргөжүүлэх, боломжийг ашиглах нөхцөл бий болсон хэдий ч манай иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мэдээлэл дутмаг байна.
Иймд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас “Чөлөөт бүсийн экспорт, импортын боломж” сэдвээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төсөлтэй хамтран 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сэдвээр сургалт зохион байгуулна.
Сургалтаар “Барааг экспортод гаргахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудал”, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих хөтөлбөрт хэрхэн хамрагдах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах давуу тал, экспорт, импортын боломжууд, “Бүс ба зам” санаачлагад Монгол Улсын оролцоо, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөх болно.
Сургалтанд экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуй нэгж, иргэд үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.
Сургалтын талаар 260143, 330462 дугаараар лавлаж, сургалтанд оролцох хүсэлтээ https://docs.google.com хаягаар 2018 оны 3 сарын 2-ны дотор бүртгүүлнэ үү.
Сургалтын хөтөлбөр татаж авах:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба