“Замын-Үүд” чөлөөт бүсэд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт” зарлаж байна

Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн  2018 оны  06 сарын 07-ны өдрийн А/29  тоот захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсэгт дараах  байрлалд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: ЗҮЧБ/СШ/06

Чөлөөт бүсийн 3,4-р хэсэгт эзэмшүүлж, ашиглуулах газрын байршил. Үүнд:

  1. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсгийн 16.9 га газрыг агуулах, ложистикийн зориулалтаар
  2. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4-р хэсгийн 9.43 га газрыг үйлдвэрийн зориулалтаар
  3. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3-р хэсгийн 9.43 га газрыг худалдаа үйлчилгээ зориулалтаар
  4. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 4-р хэсгийн 9.82 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа;

2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 0900 цагаас 2018 оны 08-р сарын 06-ний өдрийн 1200 цаг хүртэлх хугацаанд.

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р  байр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба -1106 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Хариуцсан мэргэжилтэн: Ш.Амартүвшин

Харилцах утас: (976-51) 264301, 260143

Төслийн материал авах: www.zfz.gov.mn

Дэлгэрэнгүйг энд дарж татаж авах: Төсөл сонгон шалгаруулалт

Техникийн ерөнхий үзүүлэлт

 

Leave a Reply