Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 01-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл уг ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 02-р сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна. КОВИД-19 халдварын цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байгаа юм. Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцууллаа. Танилцуулгын үеэр Шадар сайд хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа илэрхийлж, аюулгүй байдлыг сайтар ханган, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгойлон анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулсан юм.

 МУСШАА

Leave a Reply