НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шадар сайдын Ажлын албаны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

  • Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авах ажиллагааны ажилтан
  • Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн жолооч

Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ  татаж авна уу.

Өргөдөл ирүүлэх хугацаа, бүрдүүлэх материал:

Худалдан авах ажиллагааны ажилтан:

  1. Англи хэл дээрх өргөдөл (cover letter)
  2. Англи хэл дээрх анкет (АХБ-ны форматын дагуу)
  3. Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар
  4. Өмнөх ажил горилогчийн 3-аас доошгүй тодорхойлолт (reference letter) англи хэл дээр

Жолооч:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар
  3. Өмнөх ажил горилогчийн 1-ээс доошгүй тодорхойлолт монгол хэл дээр

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг PDF хувилбараар 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цагаас өмнө assistant.mon3936@gmail.com цахим хаягт ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон материалыг шаардлага хангаагүйд тооцож, сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр, 10 давхар, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Утас: 7509-3936

Цахим шуудангийн хаяг: assistant.mon3936@gmail.com