Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.07.07/ өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар 36 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Уг асуудлуудын дунд “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл багтсан бөгөөд мөн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн дулааны цахилгаан станцын нэмэлт санхүүжилт тус тус хэлэлцэгдэхээр тусгагдсан байна.
“Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж баталснаар “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдэж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах, гадаад болон дотоодын шууд хөрөнгө оруулалт орж ирэх боломжууд бий болох юм.