ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүдтэй уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Б.Сэргэлэн /2021.09.30/ ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын  ерөнхийлөгч Владимир Александрович Сорокин болон холбогдох бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар ЗАА-ны дарга Б.Сэргэлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын жижиг, дунд бизнес эрхлэгч нарын хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсэд татах, бизнес эрхлэх шинэ боломжуудыг хамтдаа бий болгон харилцан хамтран ажиллах талаар санал солилцож, мэдээлэл өгөв. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч  Владимир Александрович Сорокин  “Чөлөөт бүсийг дагаж сум орон нутагт ажлын байр бий болох, бүс нутгийн хөгжил эрчимжих гэх мэт олон бодит өөрчлөлтүүдийг бий болгодог. Тиймээс цаашид “Замын-Үүд” чөлөөт бүс төдийгүй сум, орон нутагтай хамтран ажиллах талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА