Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг, Худалдааны ахлах зөвлөх Майкл Ричмонд болон холбогдох төлөөллүүд өнөөдөр /2022.05.20/ “Замын-Үүд” чөлөөт бүс дээр биечлэн очиж үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцав.
Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн удирдлагууд хүрэлцэн ирсэн төлөөллүүдэд чөлөөт бүсийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, бүтээн байгуулалт, өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарыг үйл ажиллагаа эрхлэх таатай орчин нөхцөлүүд бий болсон. Тиймээс хөрөнгө оруулагч нартай үйл ажиллагаагаа эрхлэх тал дээр Захирагчийн Ажлын алба хамтран ажиллаж бүхий л талаар мэдээлэл өгч дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг “Замын-Үүд” чөлөөт бүстэй танилцаж буй бидний зорилго бол АНУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж ирэх, тэр тусмаа чөлөөт бүс дээр хөрөнгө оруулагч нараа оруулах сонирхолтой байгаа болохоор ирж танилцаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүс бол хууль эрх зүй, дэд бүтэц, газарзүйн байршлын хувьд маш олон давуу талтай нь харагдаж байна. Тиймээс бид дахин уулзалт товлож хөрөнгө оруулагч нартайгаа холбох, мэдээлэл авах, өгөх тал дээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА