“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас чөлөөт бүсэд бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар чөлөөт бүс дээр:
- “Олл Монголиан интернейшнл нетворк Ви Ай Пи чөлөөт бүс” ХХК “Vip shop”,
- “Эс Эп Ти чөлөөт бүс” ХХК “Sunrise”,
- “Эмон чөлөөт бүс” ХХК “Базаар” гэсэн худалдаа үйлчилгээний төвүүд
- Бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн 6
- Барилгын ажлаа эхлүүлсэн 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 25 аж ахуй нэгж үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болж, бэлтгэл ажлын шатандаа явж байна.
Эдгээр аж ахуйн нэгжүүд:
Монгол Улсын Хил, Гаалиар нэвтэрч буй зорчигчдод олон улсын стандартад нийцсэн гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн барааг татваргүй барааны дэлгүүр ажиллуулах журмын дагуу хүргэхийг зорьж:
- Худалдааны танхимын талбай хэмжээ
- Тавилга тоног төхөөрөмж
- Гэрэлтүүлэг
- Агааржуулалт
- Хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг бараа хадгалах зориулалтын тоног төхөөрөмж
- Өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх тохилог орчин гэх мэт бүхий л шаардлагуудыг ханган тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын ажлын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлууд чөлөөт бүс дээр хийгдэж байна.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА