“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам И-Монгол Академийн төлөөллүүд өнөөдөр /2022.09.30/ уулзалт хийлээ.
Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүс дээр эхний байдлаар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн “Үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ” авах үйлчилгээг нэвтрүүлэх талаар харилцан ярилцаж, ажиллах зарчим болон нэвтрэлтийн талаарх танилцуулга хийгдлээ.
Уулзалтын төсгөлд И-Монгол Академийн Захирал Л.Энхбат “Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны болгосон. Энэ ч утгаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба E-Mongolia системд нэгдэж 64 дах байгууллага, 690 дэх үйлчилгээний нэвтрэлтийг хийн үйл ажиллагаагаа цахимжуулж буйд баяртай байна. Цаашид бусад үйлчилгээний нэвтрэлтийг хийхэд бүхий л талаар дэмжин ажиллана” хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА