Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас өнөөдөр /2026.06.22/ харьяа байгууллагуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар болон салбарын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар харьяа байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилт, салбарын бодлого, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүдийн удирдлагууд хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүн, цаашдын зорилтоо танилцуулав.
Шуурхай хуралдааны төсгөлд Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил харьяа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА









