“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2015 онд чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг 3 удаа зохион байгууллаа. Төсөл сонгон шалгаруулалтанд нийт 64 аж ахуй нэгж төслөө ирүүлсэнээс 31 аж ахуй нэгжийн 35 төсөл, хөтөлбөр шалгарсан. Үүнээс 8 аж ахуй нэгж чөлөөт бүсэд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээгээ албан ёсоор гардан аваад байна.
Газрын гэрээ байгуулж, гэрчилгээгээ авсан аж ахуй нэгжүүд:
| Д/д | Нэр | Чиглэл |
| 1 | “Тэс петролиум” ХХК | Шатахуун түгээгүүр |
| 2 | “Сод Монгол Групп” ХХК | Шатахуун түгээгүүр |
| 3 | “Сэсинэ” ХХК | Зочид буудал |
| 4 | “Ньютурс Сафарис” ХХК | Үйлчилгээ |
| 5 | “Монголд тавтай морил” ХХК | Зочид буудал |
| 6 | “Смарт-Крафт” ХХК | Үйлдвэрлэл |
| 7 | “Интер стандарт нефть” ХХК | Үйлдвэрлэл |
| 8 | “Хэв хашмал” ХХК | Үйлдвэрлэл |











