’’Замын-Үүд’’ чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас 2015 онд чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг 3 удаа зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтаар төсөл нь шалгарсан аж ахуйн нэгжүүд ‘’Чөлөөт бүсийн тухай хууль’’-ийн 22-р зүйлийн 22.5-д заасны дагуу дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан энэхүү үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг ‘’Замын-Үүд’’-ийн Захирагчийн Ажлын албнаас удаа дараа хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй доорх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн ‘’Замын-Үүд’’ чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгохтой холбогдох харилцааг дуусгавар болгов.
Үүнд:
- “Саян-Уул” ХХК
- “Жимс маркет” ХХК
- “Хангай Хан өндөр” ХХК
- “Чингис трейд энд ложистик” ХХК
- “Про бизнес консалтинг” ХХК
- “Эн Эф Ти” ХХК
- “Жинхан Сити” ХХК
- “Техник Импорт ложистик” ХХК
- “Би Ти Эф” ХХК
- “Гантулга трейд” ХХК-2 ш
- “Бесттамир транс” ХХК-2ш
- “Ган холдинг” ХХК
- “Их хөгжил трейд” ХХК
- “Дүйнхэр тэргүүн” ХХК
- “Уургатын тал” ХХК
- “Монгол шуудан” ТӨХК
- “Хөх тэнгэр ложистик” ХХК
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА