“Замын-Үүд” чөлөөт бүсэд бүртгэлтэй аж ААН-үүд шинээр хуулийн этгээд байгуулах тухай

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн хамтарсан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар:1436; A/72; A/56; 33 тоот тушаал, захирамжийн дагуу “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам”-д заасны дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийг чөлөөт бүсийн бүртгэлд бүртгэх тухай мэдээллийг дор хүргэж байна.

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ олгох

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ шинээр авахад Захирагчийн ажлын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлт
  2. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
  3. Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар /иргэний үнэмлэх/
  4. Үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэм
  5. Шаардлагатай тохиолдолд  итгэмжлэл
  6. Бүртгэлийн хураамж төлсөн баримт 5000 төгрөг
  7. /”3амын-Үүд” Төрийн сан- IBAN дансны дугаар MN 740090100900009016/
  8. Бүртгэлийн хураамж төлсөн баримт 44000 төгрөг
  9. /Төрийн сан- IBAN дансны дугаар MN 740090100900009016/
  10. (Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийнэтгээд
  11. Бүртгэлийн хураамж төлсөн баримт 750000 төгрөг )
  12. /Төрийн сан- IBAN дансны дугаар MN 740090100900009016/
  13. Төсөл сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  14. Газрын нэг удаагийн төлбөр төлсөн баримт

Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын гэрээ шинэчлэн байгуулах

“Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх” хэсэгт заасны дагуу “Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ”-г олгосны дараа тухайн хуулийн этгээд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г авч ирнэ. /ЧБ ХХК-ийн тамгыг цуг авчирна./ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт ААН нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. ААН бүртгүүлэх тухай албан хүсэлт /Жишээ нь: “………” ХХК нь … оноос “Замын-Үүд” чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам”-ын дагуу шинээр “………чөлөөт бүс” ХХК байгуулсан тул “…….” ХХК-ий эрхийг “……… чөлөөт бүс” ХХК-д шилжүүлж өгнө үү./
  3. Бүртгүүлэх өргөдөл /баталсан маягт/
  4. Кадастрын зураг /Газрын кадастрын мэдээллийн санд нэр өөрчлүүлж ирүүлнэ/
  5. Хөрөнгө оруулалтын төсөл бизнес төлөвлөгөө
  6. Барилгын эскиз зураг
  7. Компанийн дүрэм
  8. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Бүртгэлийн мэргэжилтэн Я.Хүрэлчулуун

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310