“Цахим сэтгүүл”…

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас эрхлэн гаргаж буй Цахим сэтгүүл уншигч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн  Цахим сэтгүүлээс Чөлөөт бүсийн талаарх ойлголт, түүхэн хөгжил, зорилго ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын чөлөөт бүсүүдийн ололт амжилт, түүхэн туршлагыг унших боломжтой юм....

“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны зар /2020.10.02/

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн  2020 оны А/37 тоот захирамжийг үндэслэн Дорноговь аймаг, “Замын-Үүд” чөлөөт бүсийн 2,3,4-р хэсгийн 3 байрлалын 13 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна. Дуудлага худалдаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2020 оны...

“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны төлөөллүүд БНСУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Пак Сүн Вуг хүлээн авч уулзлаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны Гадаад худалдаа хариуцсан Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Пак Сүн Ву /Park Sung Woo/ -г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Захирагч И.Батнасан “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрхзүйн орчин, цаашид...

Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар талууд  чөлөөт бүсийн  нутагт дэвсгэрт банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах, гадаад дотоодын төлбөр тооцоо, валют арилжаа, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах бодлого, хууль, дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтын талаар...

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай танилцлаа

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт,ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд  эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх  төсөлд төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах, тодорхой...

“Чөлөөт бүс”-д голлон анхаарч, шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид, ААН-ын үйл ажиллагаагаа тогтворжуулна гэв

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүн, сайд нар /2020.08.26/ МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж, өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцож буйг...
1 27 28 29 30 31 55