БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй /2021.08.20/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Замын-Үүд” чөлөөт  бүс  олон жилийн дараа байнгын үйл ажиллагаанд шилжсэнд баяр хүргээд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу хоёр орны эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА