“Замын-Үүд” чөлөөт бүсээр БНХАУ-ын 246 иргэнийг нэвтрүүлж, нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх  түр журмын хүрээнд нутаг буцаах ажлыг  үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.  Он гарснаас хойш  503 иргэнийг эх оронд нь буцаасан байна.

Тэгвэл өнөөдөр /2021.01.25/  БНХАУ-ын 246  иргэнийг “Замын-Үүд” чөлөөт бүсээр шалган нэвтрүүлж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулсан байна.

Дээрх  журмаар  хоёр улс руу зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэд, худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслийн ажилд оролцох инженер, техникийн ажилтангуудыг   тодорхой хяналт, шалгалт, шинжилгээний үндсэн дээр хил нэвтрүүлэхээр заасан байдаг.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба

 

 

 

 

Leave a Reply