Монгол Улс Их Британитай хийх худалдаанд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар /2021.02.05/ Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон байна.

Монгол Улсын хувьд Их Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдэлснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэх, Монгол Улсын уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийн хамт бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Их Британийн гаалийн тарифын хөнгөлөлтийн “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу эдлэх тарифын хөнгөлөлт болон хөнгөлөлт эдлэх шалгуур үзүүлэлт зэрэг нь Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-тэй ижил нөхцөлтэй аж.

Эх сурвалж: МУГХЯ

 

Leave a Reply