“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн гарааны уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газар  Азийн хөгжлийн банктай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан. Уг  төсөл хэрэгжсэнээр  бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлээд зогсохгүй  Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт  болон ажлын байрыг нэмэгдүүлэх  чухал ач холбогдолтой  юм.

Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  2021 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд цахим уулзалт (Inception Mission) зохион байгууллаа. Тус уулзалтад Азийн Хөгжлийн банк болон  төслийн гүйцэтгэгч байгууллага болох Шадар Сайдын Ажлын алба, төслийн хэрэгжүүлэгч Барилга хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын Алба болон бусад холбогдох яамдууд, ТХН-ийн ажилтнууд оролцов.

Цахим  уулзалтаар төслийн хэрэгжиж эхлэх үеийн тулгамдсан асуудлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон хуваарь,  “Замын-Үүд” Чөлөөт бүсийн Мастер төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэх байгууллага хоорондын ажлын хэсгийн ажлын явц, зээлийн гэрээний баталгаа болон бусад асуудлуудын  талаар зөвлөлдөж, харилцан санал солилцлоо.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА