Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан одоогоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байгаа юм. Мөн ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр ачааны автомашины хөдөлгөөнийг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн болзошгүй осол аваараас сэргийлэх зорилгоор чөлөөт бүсийн авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулав.
Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 1.23-т зааснаар хурд сааруулагч 3, 5.18 тэмдэг 6, 1.17 тэмдэг 6, 2.24 тэмдэг 2, 2.25 тэмдэг 2, 1.29-т зааснаар тэмдэг 15 ширхгийг тус тус байршууллаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА