“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Дорноговь аймгийн засаг даргатай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалтай /2021.05.13/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар цаг үеийн асуудлууд тэр тусмаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар санал солилцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа байнгын явагдаж эхлэх юм бол олон зуун ажлын байр бий болж, хүн ам ихээр төвлөрч, орон нутаг илүү их хөгжиж, иргэдийн амьдрал түүнийгээ дагаад сайжрахыг онцоллоо. Мөн уулзалтын үеэр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан бөгөөд чөлөөт бүсийн албан хаагчдын орон сууцны асуудлыг мөн хөндсөн юм. Аймгийн засаг дарга О.Батжаргал уулзалтын төгсгөлд “БНХАУ-ын Эрээн хотын талтай чөлөөт бүсийг харилцаа холбоогоо сайжруулахад хамтран ажиллах талаар дурдаад “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах нээлтийн ажилд сум орон нутгийн зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийллээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply