Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх үйл явцыг Замын-Үүд сумд төвлөрсөн байдлаар хурдасгах зорилгоор “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж байна.
Уг төсөлд доорх мэргэшсэн хуулийн зөвлөхүүдийг сонгон шалгуулна.Үүнд:
Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
1.ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг: Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хуулийн зөвлөгөө өгөх;
Тавигдах шаардлага:
• Хууль эрх зүйн болон холбогдох чиглэлээр магистр эсвэл ахисан түвшний зэрэгтэй;
• Хууль эрх зүйн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүнд 7 жил хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн байх;
• Аж үйлдвэр, худалдаатай холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлд баримт бичиг бэлтгэсэн туршлагатай туршлагатай бол давуу тал болно;
• Олон улсын болон захиргааны эрх зүй, худалдаа, хилийн асуудал, чөлөөт бүсийн асуудал, эдийн засгийн хууль тогтоомжийн талаар мэдлэг, туршлагатай байх;
• Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй байх нь давуу тал болно;
• Ижил төстэй ажлын туршлагатай байх.
Анкет авах сүүлийн хугацаа: 2021.06.13
Шаардлага хангасан мэргэжилтэн доорх линкээр орж ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, анкетээ илгээнэ үү.
Энд дарж харна уу.
2.ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг: Төслийн гүйцэтгэгч байгууллага болох Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, хэрэгжүүлэгч байгууллагууд болох “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Төсөл хэрэгжүүлэх нэгжид хуулийн зөвлөгөө өгөх, тайлан гаргах.
Тавигдах шаардлага:
• Хууль эрх зүйн болон холбогдох чиглэлээр магистр эсвэл ахисан түвшний зэрэгтэй;
• Бизнесийн удирдлага эсвэл түүнтэй адилтгах чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно;
• Хууль эрх зүйн зүйн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүнд 5 жил хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн байх;
• Үйлдвэр, худалдаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлд баримт бичиг бэлтгэж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Чөлөөт бүс, эдийн засгийн хууль тогтоомжийг судлах, бэлтгэх, хэрэгжүүлэх чиглэлээр багадаа 2 жилийн туршлагатай байх;
• Олон улсын болон Үндсэн хуулийн эрх зүй, худалдаа, хилийн асуудал, чөлөөт бүсийн асуудлаар мэргэжлийн мэдлэг, туршлагатай бол давуу тал болно;
• Хятад хэлнээс мэргэжлийн орчуулга хийх;
• Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй бол давуу тал болно;
• Ижил төстэй ажлын туршлагатай байх.
Анкет авах сүүлийн хугацаа: 2021.06.13
Шаардлага хангасан мэргэжилтэн доорх линкээр орж ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, анкетээ илгээнэ үү.
Энд дарж харна уу.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА