“Замын-Үүд” чөлөөт бүсийн авто замын хурд сааруулагчийг шинэчлэлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба  Замын-Үүд  сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор чөлөөт бүсийн авто замын тэмдэг, тэмдэглэгээг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж байна. Энэ удаа чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хязгаарлах, аюулгүй байдал, болзошгүй осол аваараас сэргийлэх үүднээс “Замын хөдөлгөөний дүрмийн 1.23-т” зааснаар стандартын шаардлага хангасан 3 хурд сааруулагчийг шинэчлэн хийлээ.

ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА