“Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ

“Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэв.

Тус хуулийн төсөл батлагдсанаар хуулийн зүйл заалтын хоорондын зөрчил арилах, нэр томъёоны болон найруулгын алдаагүй болсноор бүтээн байгуулалт эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой юм.

Мөн “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн дулааны станцын нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Тус дулааны станцын туршилт тохируулгыг хийж, бүрэн хүчин чадлаар нь ажлуулах юм бол дан ганц “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаанаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумыг тэр чигт нь дулаанаар хангахаараа онцлогтой юм.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА