Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр L3936-MON: Монгол Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх (ЭЗХАБХ) төслийг хэрэгжүүлж байна. ЭЗХАБХ Төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд Монгол Улсыг холбох зорилготой. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.adb.org/projects/51410-001/main хаягаас авна уу. Төслийн Гүйцэтгэгч байгууллага (ГБ) нь Монгол Улсын Шадар сайдын ажлын алба бөгөөд хэрэгжүүлэгч байгууллагууд нь Барилга, хот байгуулалтын яам болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байна. Төслийн хүрээнд Шадар сайдын ажлын албанаас “Замын-Үүд” чөлөөт бүс (ЗҮЧБ)-ийн барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компанийг сонгон шалгаруулж, хуанлийн 15 сар ажиллуулахаар төлөвлөж байна.
Үүнд:
I хэсэг. ЗҮЧБ-ийн 1-р үе шатны дэд бүтцийн НИЗТ боловсруулах;
II хэсэг. ЗҮЧБ-ийн 1-р үе шатны гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор (ГГШННЦҮЦ)-ын болон хатуу хог хаягдлыг шилжүүлэх, дахин боловсруулах төв (ХХХШДБТ)-ийн барилга байгууламжийн иж бүрэн НИЗТ боловсруулах;
III хэсэг. ЗҮЧБ-д Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажил. Зөвлөх үйлчилгээнд хамаарах нарийвчилсан үүрэг даалгавар, зөвлөх компани, түншлэгч болон туслан гүйцэтгэгч, гол ба туслах ажилтнуудад тавигдах шаардлага болон холбогдох бусад мэдээллийг Ажлын даалгавар (АХБ-ны CMS системээс дор дурдсан холбоосоор орж авах)-т дэлгэрэнгүй тусгав.
Зөвлөх нь Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ээр дамжуулан Гүйцэтгэгч байгууллагад ажлаа шууд тайлагнах бөгөөд хэрэгжүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
https://www.adb.org/projects/51410-001/main#project-tenders
https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=171043