БНХАУ-руу тарифын хөнгөлөлт эдэлж, экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд

Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулжээ. Мөн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох үүднээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн. Хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм. Үүнд: экспортын голлох бүтээгдэхүүн болох коксжих нүүрс голлох үүрэгтэй орж байна. Нүүрсэн дээр Хятадын импортын татварыг 50 хувь хөнгөлснөөр экспортоос олж байгаа орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Мөн рапсын үрд 100 хувь, малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир дээр 14-50 хувь, ямааны ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлт эдэлж байна.

Түүнчлэн өнгөрсөн 2020 онд манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийснээс  нийт бараа эргэлтийн 57%-ийг БНХАУ-тай, 11% -ийг ОХУ-тай хийсэн байна.

2323 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй: Татах бол ЭНД дарна уу.

Зарим бараа бүтээгдэхүүний жагсаалт:

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА