Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан батлуулах ажлын хэсэг “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, батлуулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн /2021.05.29/ “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэр, хийгдсэн бүтээн байгуулалт болон  өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.  

Тус  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах”  зураг төслийн ажлыг гүйцэтгэгч “ТГТ” ХХК, Азийн хөгжлийн банк болон төсөл хэрэгжүүлэгч төслийн нэгжийн төлөөллүүд багтсан бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, “Замын-үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдэл тулгамдаж буй асуудал, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн танилцуулгыг тус тус хийн харилцан санал солилцов.

Ажлын хэсгийн уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний тодотголд чөлөөт бүсийн 2011 онд батлагдсан Мастер төлөвлөгөөний үндсэн орц, гарц, ерөнхий төлөвлөгөөний тодотголд “Замын-Үүд” чөлөөт бүсэд Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1.2-т “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх” гэсэн зүйл заалтыг үндэслэн төмөр замын трассыг тодорхойлж, төлөвлөх ажлуудыг ярилцав.  Мөн ажлын хэсгийн зүгээс  “Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сар  гэхэд боловсруулан, батлуулахыг  холбогдох байгууллагуудад онцоллоо.

 “ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply