Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсэд менежментийн зөвлөгөө үзүүлэх олон улсын зөвлөх компанийг шалгаруулна.
Тендерт оролцох хүсэлтэй олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниуд доорх линкээр орж ажлын даалгавартай танилцан, оролцох хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм.
Линк: https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=173009
Хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 30 -ны өдрийн 23:59 цагаас өмнө АХБ -ны CMS системээр дамжуулан авна.