“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад тулгуурласан Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г хэрэгжүүлж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2022.02.21/ Буянт-Ухаа дахь Хилийн 0218 дугаар анги, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төслийн нэгж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дах Хил Хамгаалах Ерөнхий газрын туршилтаар ашиглаж буй “Гэрэгэ Системс”-тэй биечлэн очиж танилцлаа. Мөн энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсэд нэвтрэх системийн ерөнхий бүтэц, зураглалын талаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд цаашид нэвтрэх системд цахим үйлчилгээний нэгдсэн порталыг нэвтрүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, мэдээ мэдээллийн аюулгүй байдлыг хангасан зорчигч тээврийн нэвтрэлтийг хөнгөвчлөх тал дээр туршлага судалж ажиллалаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА