Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцыг өргөтгөж ЦДАШ-аар “Замын-Үүд” чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөөг барьж холбосон. Мөн 10 кВ-ын 2 хуваарилах байгууламж, 10/04 кВ-ын 16 дэд өртөөг тус тус барьж байгуулсан.
Одоогийн байдлаар дэд өртөөний 04 талын тоноглолын ажил хийгдэж байгаа бөгөөд 16 ширхэг дэд өртөөний сувагчлалын барилгын ажлын хүрээнд 1м өргөнтэй, 1.10 см гүнтэй 11 м-ийн урттай сувгийг ухаж газар шорооны ажлыг хийж гүйцэтгэн бетон зутгах бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.
Эрчим хүчний яамтай байгуулсан Гэрээний дагуу 11 дүгээр сард, Гүйцэтгэгч байгууллагын төлөвлөгөөгөөр 07 дугаар сард угсралтын ажлыг бүрэн хийж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН болон иргэдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах нөхцөл бүрдэх юм.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА