Монгол Улсын Засгийн газар АХБ-ны дэмжлэгтэйгээр Л3936-МОН:”Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг Шадар сайдын ажлын албанаас хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь “Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд Монгол Улсыг холбоход дэмжлэг болох”-д оршиж байгаа юм.
Төслийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компаниар “Сонголт дизайн” ХХК шалгарч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгууллаа.
Гэрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга байгууламж болон хатуу хог хаягдлыг шилжүүлэх, дахин боловсруулах төвийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зэрэг ажлууд орно.