Бохир ус цэвэрлэх ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо

“Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумын бохир усыг цэвэршүүлэх  ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо. Уг ариутгах татуургын байгууламж ашиглалтад орсноор сумын 20 мянга гаруй хүн ам, албан газрын бохир усыг цэвэрлэн хэрэглээнд ашиглах боломжтой усыг цэвэршүүлэн гаргаж буцаан саарал усны шугамаар шахах юм. Ингэснээр уг саарал усыг ундны хэрэгцээнээс бусад ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байгаа төдийгүй ногоон байгууламж, хүлэмж, зүлэгжүүлсэн талбай зэргийг услахад хэрэглэнэ. Мөн цаашид “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг бохир усны шугамд холбох нөхцөл бүрдэж буйгаараа онцлогтой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА