Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

“Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд 5 ЦТП холбогдох шугам сүлжээний хамт хийгдсэн. “Замын-Үүд дулааны станцын ТӨҮГ”-т 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг дулааны станцтай холбож, байнгын үйл ажиллагаанд оруулан хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхэлсэн юм. Тус дулааны станц нь  дулаан  үйлдвэрлэх, дамжуулах, түгээх  гэсэн 3 тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авч эзэмшдэг бөгөөд өвлийн оргил ачааллаа давж үйл ажиллагаа нь тасалдалгүй хэвийн явагдаж байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА