“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн явц, хэрэгжилтийн талаар уулзалт боллоо

Азийн хөгжлийн банкны Манила дахь Төв оффисын Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Дорита Лазаро Dorothea Lazaro өнөөдөр /2022.04.20/ Шадар сайдын ажлын алба, Барилга хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар чөлөөт бүс дээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн төслийн явц, цаашид хамтран хийж, хэрэгжүүлэх ажлууд болон холбогдох бусад асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА