Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Ц.Анандбазар болон холбогдох албаны төлөөллүүд /2022.05.10/ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай биечлэн очиж танилцлаа.
Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн чөлөөт бүсийн дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, өнөөгийн байдлаар талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийж цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаарх мэдээллийг өгөв.
УИХ-ын гишүүд “Замын-Үүд” чөлөөт бүсийн хувьд өнгөрсөн жил гацаанаасаа гарсан. Мөн хууль эрх зүйн орчин бүрдэж, дэд бүтцийн станцууд ашиглалтад орж үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхэлсэн байна. Түүнчлэн хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Цаашид бүсийн үйл ажиллагааг нь улам эрчимжүүлэхийн тулд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА