“Замын-Үүд” чөлөөт бүсээс олгодог тусгай зөвшөөрлүүд E-Mongolia системд нэвтэрлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас чөлөөт бүсэд  үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулахад хялбар, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх  зорилгоор  Цахим хөгжил, харилцаа холбооны яам И-Монгол Академитай хамтран үйлчилгээнүүдээ цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд чөлөөт бүсээс олгодог тусгай зөвшөөрлүүд болох “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”, “Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-үүд E-Mongolia системд нэмэгдэж орлоо. Ингэснээр чөлөөт бүсэд үйл ажиллагагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд E-Mongolia  системд  нэвтэрч, зааврын дагуу тусгай зөвшөөрөл цахим хэлбэрээр авах бүрэн боломжтой боллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА