“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуанийг /2024.03.23/ чөлөөт бүс дээр хүлээн авч уулзалт хийн, чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн орчны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Мөн “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шэн Миньжуан хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА