“Замын-Үүд” чөлөөт бүсэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байна. Тус төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Азийн хөгжлийн банкны төлөөллүүд 2024 оны 03 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын баг бүрэлдэхүүн ажиллах хугацаандаа төслийн ерөнхий үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Мөн төслийн оролцогч талуудтай уулзалт хийн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА