“Замын-Үүд” чөлөөт бүсийн албан хаагчид сургалтад хамрагдлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яамнаас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалт Бээжин хотын Олон Улсын Бизнесийн Албан Хаагчдын Академид (AIBO) 2025 оны 04 дүгээр сарын 09-22-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтад Ази, Африк, Номхон далайн орнуудын нийт 12 улсын 30 гаруй төлөөлөл оролцов.

Тус сургалт нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орчин үеийн эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн удирдлага, эдийн засгийн чөлөөт бүсүүд, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын туршлагатай танилцаж, эдийн засаг, худалдаа бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох замаар хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх, практик хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, найрсаг харилцааг гүнзгийрүүлэх зорилгын хүрээнд явагдлаа.

Сургалтаар салбарын эрдэмтэн судлаачдын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын удирдагчид ба засаглал, үндэсний нөхцөл байдал, “Бүс ба зам” санаачилгын практик, чөлөөт бүсүүдийн тойм, аж үйлдвэрийн парк байгуулах, байгаль орчныг хамгаалах буюу ногоон хөгжлийн аж үйлдвэрийн паркийг бий болгох, төлөвлөлтийн уялдаа холбоо, цахим худалдаа, хөгжлийн туршлагын талаар семинар орж, дээрх сэдвүүдийн дагуу багийн ажил хийгдэн, харилцан ярилцаж, асуулт хариулт хэлбэрээр мэдээлэл солилцон, туршлага судалсан үр дүнтэй сургалт боллоо.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА