“Замын-Үүд” чөлөөт бүсэд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн “Замын-Үүд” чөлөөт бүсэд Тамхи худалдах энгийн зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгодог бөгөөд зөвшөөрөл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа зэргийг тодорхой дурдах/
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Төрийн сан MN740090100900009016 – 500,000.00/
  4. Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, НД-ын шимтгэлийг хариуцан төлдөг эсэх Татварын байгууллагын тодорхойлолт
  5. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /ЗҮ сумын онцгой байдлын хэлтэс/
  6. Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно тохижилт, аюулгүй байдлыг хангасныг харуулсан фото зураг
  7. Худалдаа үйлчилгээний газар нь гадна талбайгаа тохижуулж, гэрэлтүүлэг, камер байрлуулсан эсэх тодорхойлолт /ЗҮ сумын Цагдаагийн хэлтэс/- ыг бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Гэрээ, эрх зүйн асуудал мэргэжилтэн Б.Сардана

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310