“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн дэд хороо Монгол Улсын Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран албан хаагчдын ёс зүйн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг /2026.04.01/ зохион байгууллаа.
Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү болон Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан нар явуулж, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн нийт 40 гаруй албан хаагчид хамрагдав.
Тус сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байранд албан хаагчийн баримтлах харилцаа, сахилга хариуцлагын асуудлуудыг танилцуулан, албан хаагчид ёс зүйн зарчмыг өдөр тутмын ажил, харилцаандаа мөрдөж хэвшүүлэх нь байгууллагын нэр хүнд, уур амьсгал, соёл цаашлаад ажлын гүйцэтгэл, үр дүнд чухал ач холбогдолтой талаар онцоллоо.
Сургалтын төгсгөлд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлагуудад чөлөөт бүсийн албан хаагчдад үр өгөөжтэй мэдээлэл өгч хамтран ажилласанд талархал илэрхийллээ.






“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











